Хамгийн чадварлаг, авьяаслаг ажилтнууд таньд үйлчлэх болно. Цэцэг зочид буудалд өөр өөрийн онцлогийг тусгасан зоогийн цэс, дотоод тохижилт бүхий Европ / Монгол, Хятад, Япон зэрэг 3 төрлийн Ресторан байдаг. Виртуал аялал гэсэн хуудас руу орж бүх рестораны 360° -ын бодит зургийг үзэж сонирхоно уу.
Алтай ресторанБайршил: Зүүн жигүүр, нэгдүгээр давхарт
Үйлчилгээ: Европ / Монгол зоог, Өглөөний цай / Өдрийн унд / Оройн зоог, өдөр бүр 7:30-22:00 цагт ажиллана.
Онцлог: 70 хүний суудалтай энэ ресторан нь Европ, Монгол халуун хүйтэн зоогоор үйлчилж байна. Баяр наадам, төрсөн өдрийн баяр, хурим, найр зэрэг тусгай захиалгуудыг хүлээн авч зохион байгуулна.
Фүжи Ресторан
Байршил: Зүүн жигүүр, нэгдүгээр давхарт
Үйлчилгээ: Япон зоог, Өдрийн унд / Оройн зоог, өдөр бүр 11:00-22:00 цагт ажиллана.
Онцлог: Тус ресторан нь 52 хүний суудалтай бөгөөд Япончуудын өдөр тутмын зоогуудаар түргэн шуурхай үйлчилдэг. Удон, Соба, мөн Сүши, Сашими зэрэг загасаар бэлтгэсэн амтат зоогууд болон япон үндэсний Сакэ зэргийг энд санал болгож байна.
Хана Ресторан
Байршил: Баруун жигүүр, нэгдүгээр давхарт
Үйлчилгээ: Хятад зоог, Өдрийн унд / Оройн зоог, өдөр бүр 11:00-22:00 цагт ажиллана.
Онцлог: Та энд Хятад тогоочийн бэлтгэсэн хятад үндэсний маш олон төрлийн зоогоос сонголт хийж болно. Нийт 60 хүртэл зочны суудалтай манай Хятад ресторанаар та тавтай үйлчлүүлээрэй.